Абсолют элит бүрэн дунд сургууль нь АБСОЛЮТ төвийн 15 жилийн ойн босгон дээр шинээр үүсгэн байгуулагдсан.
Манай сургууль сурагчдаа TOEFL, IELTS-н шалгалт, SAT, ACT болон ерөнхий эрдмийн хичээлүүдийн шалгалтанд амжилттай бэлтгэн ерөнхий боловсролын сургуулиа төгсөхдөө өндөр хөгжилтэй оронд 100% тэтгэлгээр суралцуулах зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
Бид 2022 оны хичээлийн жилд Багш, эцэг эх, сурагчдийн холбосон мэдээлэл солилцох боломжтой цахим сургууль төслийг амжилттай нэвтрүүллээ
Манай сургуулийн хэмжээнд явагддаг сургалтын үйл ажиллагаа
ЭЕШ нь жил бүр Монгол Улсын хэмжээнд тухайн жилд болон өмнөх жилүүдийн төгсөгчдийг их, дээд сургуулиудад элсүүлэх зорилгоор авдаг шалгалт юм. ЭЕШ дүнг Боловсролын Үнэлгээний Төвөөс гаргасан тусгай аргачлалаар тухайн шалгуулагчийн гүйцэтгэлд тохирсон анхны оноо, хэмжээст оноо, процентал оноо гэх гурван оноогоор дүгнэдэг.
SAT нь PSAT (урьдчилсан SAT), НИС (Advanced Placement) болон CLEP (College-Level Examination Project) зэрэг бусад хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг ашгийн бус байгууллага юм. АУК-тай хамт SAT нь АНУ-ын коллеж, их сургуулиудын хэрэглэдэг элсэлтийн шалгалт юм.
TOEFL гэдэг нь Test of English as a Foriegn Language гэсэн үгийн товчлол юм. Энэ нь Англи хэл нь төрөлх хэл биш хүмүүсээс Америкийн их, дээд сургуульд суралцах хэлний чадварыг тогтоох зорилготой авдаг англи хэлний түвшин тогтоох шалгалт гэж ойлгож болно.
International English Language Testing System гэсэн үгний товчлол бөгөөд Их Британи Консулын газар, Кэмбриджийн Их сургууль, IDP Education зэрэг байгууллагуудаас зохион байгуулж авдаг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Англи хэлний шалгалт юм
Та манайд суралцахын тулд элсэлтийн шалгалт болох Математик, Англи хэл болон IQ- н тест өгч тэнцсэн тохиолдолд элсэн орох боломжтой. Абсолют Элит сургуульд элсэн суралцахыг хүсч буй хүүхдүүдэд манай сургуулийн үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.
Манай сургуулийн шилдэг сурагчид
Манай сургуулийг амжилттай төгсөгчид